ОУ-ЫН ЭМЭГТЭЙ ИХ МАСТЕРУУДЫН ТЭМЦЭЭНД Б.МӨНГӨНТУУЛ УРИЛГААР ОРОЛЦОЖ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

2018-06-20  

Гавьяат Б.Мөнгөнтуул дэлхийн чансааны оноогоо ахиуллаа

Энэтхэг улсын Мумбай хотод эмэгтэй шатарчид оролцдог болсон 'AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна. 2018 оны Монгол Улсын аварга, Гавьяат тамирчин, Олон улсын матсер, эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт оржээ. Б.Мөнгөнтуул уг тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна. 

Завхан аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнгөнтуул өнгөрөгч тавдугаар сард Архангай аймагт болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Энэтхэг улсын Мумбай хотод эмэгтэй шатарчид оролцдог болсон 'AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ.

Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна. 2018 оны Монгол Улсын аварга, Гавьяат тамирчин, Олон улсын матсер, эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт оржээ. Б.Мөнгөнтуул уг тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна. Завхан аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнгөнтуул өнгөрөгч тавдугаар сард Архангай аймагт болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?