ХАРШИЛ ТУСЧИХЛАА ГЭЭД ТООХГҮЙ ЯВААД БАЙЖ БОЛОХГҮЙ

2018-06-22  

2010 оны судалгаагаар нийт иргэдийн 25-30 хувь нь харшилтай гэсэн тоо гарчээ. Үүнээс хойш том хэмжээний судалгаа хийгдээгүй ч эмч нарын хэлснээр 3 хүн тутмын 2-нь харшилтай байгаа нь ажиглагдсан байна.

Дэлхий нийтээр харшлын өвчин ихэсч байгаа нь агаарын бохирдол, ургамлын тоосонцор, хөрсний бохирдолтой холбоотой. Манай улсын хувьд үүн дээр нэмээд хэт тансаглал буюу замбараагүй хооллолт нь харшил үүсгэх шалтгаан болдог байна. Энэ өвчин  хүн амын насжилтад сүйдтэй нөлөөлөхгүй ч нярайгаас эхлээд бүх насны хүнд байгаа нь хамгийн аюултай зүйл гэдгийг эмч нар тодотголоо.

Манай улсын хувьд тоосны болон ургамлын харшил зонхилдог. Эдгээр нь эмчлэгдэхгүй өвчин биш ч даамжирвал олон төрлийн өвчин үүсгэгч болдог тухай мэргэжлийн эмч ингэж ярилаа. Ж.Соёл-Эрдэнэ “ Харшлыг эмчлүүлэхгүй удвал экзем, астм буюу гуурсан хоолойн багтраа цаашлаад уушгины өвчлөлүүдийг үүсгэдэг. Тиймээс харшил тусчихлаа гэчихээд тоохгүй яваад байж болохгүй. Харшил бол эдгэрдэггүй биш эмчлэгддэг өвчин. Гол нь эрт оношлуулах хэрэгтэй” гэлээ.

ТАНД ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРВЭЛ ХАРШЛЫН ЭМЧИД ЗААВАЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ:

Харшлын шинж тэмдэгүүд өөр өөр байдаг.

•    Амьсгалахад хүндрэлтэй

•    Нүд халуу оргих, нулимс гойжих, загатнах

•    Нүдний халдвар (нүд улайж хавдана)

•    Найтаалгах

•    Суулгах, гэдэс суулгах

•    Толгой өвдөх

•    Арьс улайж хавдах

•    Ам хамар, хоолой, арьс, биеийн бусад хэсэг загатнах

•    Нус ихээр гарах

•    Арьс бижрүүтэх

•    Гэдэс базлах

•    Огиудас хүрэх

•    Амьсгаа давчдах

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн эмч дээр харшлын сорил өгөх ёстой юм. Дараа нь хэрхэн сэргийлэх талаар эмчээс зөвлөгөө авснаар энэ төрлийн өвчинд нэрвэгдэхгүй байж болох нь. Мөн хүүхдийг багаас нь оношилж,  сэргийлж байх хэрэгтэйг харшлын эмч зөвлөж байна.  

Европын зарим улсуудад хачигны харшил элбэг тохиолддог байна. Энэ нь хүнд төрөлдөө ордог тул эмчлэхэд өндөр өртөгтэй байдаг байна. 

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?