“СОРИЛГО” ТЭМЦЭЭН НАЙМДУГААР САРЫН 4-5-НД БОЛНО

2018-06-22  

“Будапешт-2018” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах “Сорилго” тэмцээн наймдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдахаар болжээ.

Дэлхийн чансааны оноо олгох “Монголиа Опен” тэмцээний дараа МЧБХ-ны дасгалжуулагчдын хурлаар тэмцээний товийг баталсан байна. Чансаа тогтоох тэмцээнүүдэд хамгийн өндөр оноо авч, тэргүүлсэн жин тус бүрийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 тамирчин сонгон шалгаруулах тэмцээнд шууд оролцох эрхтэй. Энэ жилийн оролцсон тэмцээнүүдийн оноог нэгтгэж, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй жин тус бүрт долоо, эмэгтэй жин тус бүрт таван тамирчинг тодруулна.

Чансааг тэргүүлсэн тамирчин шигшээ барилдаанд шууд оролцох эрхтэй бол үлдсэн нь тойргоор барилдах юм. “Сорилго” тэмцээнд оролцох тамирчдыг долдугаар сард болох дэлхийн чансааны олгох Вахтанг Балавадзе, Яшар Догу зэрэг тэмцээнүүдийн дараа чансааг гаргаж, албан ёсоор зарлана.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?