НЭЕМАР ГООЛДОЖ БРАЗИЛ ХОЖЛОО

2018-06-23  

Эхний тоглолтод бүдрээд байсан Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ хоёр дахь тоглолтоо Өмнөд Америк тивийн төлөөлөл Коста Рикатай хийлээ. Бразил нэг оноотой байсан тул хожиж даалгавартай талбайд гарсан. Харин Коста Рика тэнцэх зорилготой байв.  Коста рикагийн тамирчид эхнээсээ даалгавраа сайн гүйцэтгэж Нэемар, Габриель Жесүс нарын тоглолтыг сайн хязгаарлаж үндсэн цагт гоол алдаагүй.

Гэсэн ч 90 минутын турш амжилттай хамгаалсан тэдний хөдөлмөрийг Бразилийн шигшээ баг болон Барселона клубийн хагас хамгаалагч Флиппе Коутино үгүй хийж  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гоолоо бүртгүүлэв. Гоол алдсан Коста Рикагийн багт довтлохоос өөр сонголт үлдсэнгүй. Довтолгоондоо  анхаарлаа хандуулсан тэд хамгаалахаа мартчихжээ. Үүнийг нь Нэемар шийтгэж энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гоолоо оруулсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Серб болон Швейцарийн багуудын хооронд явагдсан. Эхний тоглолтод дэлхийн аваргуудаас оноо салгасан Швейцаруудын хувьд тоглолт амаргүй эхэлсэн. Тоглолтын тав дахь минутад Дусан Тадичийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Александр Метрович амжилттай мөргөж багтаа тэргүүлэл авчирсан.   Тэд нэгдүгээр үед энэ үр дүнгээ амжилттай хамгаалсан. Харин хоёрдугаар үед нөхцөл байдал өөрөөр эргэсэн. 15 минутийн завсарлагаар Швейцарууд алдаа оноогоо сайтар хэлэлцжээ. 52 дахь минутанд Гранит Шака 16 шугамын гаднаас сум шиг цохилт гүйцэтгэснийг Серб эр Стойкович хааж чадсангүй. Энэ үеэс Серб хамгаалалтаа задалж нээлттэй довтолсон тоглолт үзүүлж эхлэв. Гэхдээ  тэд тоглолтын төгсгөл 90 дэх минутад хамгаалалтандаа байж боломгүй алдаа гаргасныг Швейцарь хагас хамгаалагч Жердан Шакири  өршөөлгүй гоол болгож багтаа гурван оноо авчирсан. Ялагдал хүлээсэн Серб хэсгийн сүүлийн тоглолтод хүчирхэг Бразилийг хожиж байж хэсгээс гарах хүнд даалгавартай туллаа. Харин Швейцарь Коста Рикаг л аргалчихвал аяллаа цааш үргэлжлүүлнэ.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?