УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛЫГ 20 САЯ БОЛГОНО

2018-06-25  

Жил бүрийн наадмаар хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Хурдан морь унаач 1500 орчим хүүхэд цахим бүртгэлийн системд бүртгэлтэй байна. Үүний 70 орчим хувь нь хөлсөөр морь унадаг. Хүүхэд мориноос унасан тохиолдолд эмчилгээний зардлыг нь хариуцах хүн олддоггүй байна. Тиймээс уралдаанд оролцож байгаа хүүхдийн даатгалд хамрагдалтыг өөрчлөх шаардлагатай байгааг ГБХЗХГ-ын хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлсэн юм. Өнгөрсөн онд хурдан морины 394 уралдаан болж, 10434 унаач хүүхэд оролцсоноос хоёр хүүхэд амь үрэгдсэн байна. Одоогийн байдлаар хурдан морь унаач хүүхдийн даатгалын хэмжээ 30 мянга, нөхөн олговор нь таван сая төгрөг байна. Гэхдээ зөвхөн уралдааны явцад унаач хүүхэд нас барсан тохиолдолд л 5 сая төгрөг нөхөн олгоно гэсэн үг. Ингэхээр улс нэг хүүхдийн амийг 5 сая төгрөгөөр үнэлж байна гэж ойлгож болох нь.

Тиймээс энэ жилийн Улсын наадмаас эхлэн хурдан морь уралдаанч хүүхдийн даатгалын хэмжээг 100 мянган төгрөг болгож байна. Ингэснээр хүүхдийн бүтэн жилийн даатгалын нөхөн олговор 20 сая төгрөг болж, унаач хүүхдэд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний зардал хангалттай болох юм.

Энэ жилийн хувьд хурдан морь уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас нь 110 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна. Өнгөрсөн жилээс эхлэн хурдан морь унаач хүүхдийг цахим бүртгэлд хамруулж, хурууны хээгээр бүртгэх болсон. Энэ жилийн улсын наадмаар цахим бүртгэлд бүртгүүлсэн, зөвхөн стандартын хамгаалалтын хувцсаар бүрэн хангагдсан, 100 мянган төгрөгөөр даатгуулсан хүүхдийг уралдаанд оролцуулах юм байна.

 

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?