ГРАУНД ГОЛЬФИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БААСАН ГАРАГТ ЭХЭЛНЭ

2018-06-26  

Олон улсын Граунд гольфын холбооны Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн энэ сарын 29,30-нд “Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Австрали, Аргентин, АНУ, Шинэ Зеланд, Бразил, БНХАУ, Польш, Унгар зэрэг 12 орноос 70 гаруй тамирчид оролцох мэдүүлгээр ирүүлээд байна. Мөн Улаанбаатар хотын есөн дүүрэг, Архангай, Өвөрхангай, Орхон, Хэнтий, Булган, Увс, Ховд зэрэг 10 аймгаас шалгарсан тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Монгол Улсад граунд гольфыг хөгжүүлж, бүх нийтийн хүртээл болгох зорилгоор Нийслэл, Дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, Монголын Үндэсний Граунд гольфын холбоо энэ тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү спорт нь 1982 онд Японы Тоттори мужийн Юрихама хотод үүссэн, энгийн хялбар дүрэмтэй, цагийн хязгаарлалтгүй, тоглогчийн тоо хязгааргүй, нас харгалзахгүй, тоглох талбай бэлтгэхэд хялбар зэрэг онцлог давуу талтай юм. Граунд гольфийн спортын төрөл нь 2021 онд Япон улсад зохин байгуулагдах Дэлхийн мастеруудын холбооны их наадмын хөтөлбөрт багтсан. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан тамирчид Дэлхийн мастеруудын их наадамд оролцох эрхээ өвөртлөх аж.

 

 

Н.САРУУЛТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?