ХӨЛБӨМБӨГИЙН БУРХАН ТЭНГЭР ГЭЖ БАЙДАГ ЮМ БАЙНА. АРГЕНТИНЧҮҮД АМЬ ТЭЭЖ, МЕССИ МОСКВАД ҮЛДЭХ БОЛЛОО

2018-06-27  

Хүнд тоглолт. 14 дахь минутанд эхний гоолыг Месси хийсэн ч, 51 дахь минутанд Нигерчүүд 11-ийн торгуулийн цохилтоос харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Түүгээр ч зогсохгүй Нигерчүүд тэргүүлэх дөхсөн. Нигерийн довтлогчийн хаалганаас 5 метрийн ойр тогтоож цохисон бөмбөг нь хаалганы гадуур, аз болоход өнгөрсөн.

Тэгсэн бол Аргентинчүүд өдийг Оросыг орхих байсан. Германы багийг хөлбөмбөгийн тэнгэр ивээн тэтгэсний ижил Аргентины баг ч ивээлд багтав. Тэд хожлын гоолыг тоглолтын төгсгөлд шигтгэснээр Аргентинд ДАШТ-ээс хасагдах аюулаас аврагдлаа. Багийн дасгалжуулагч Сампаоли талбай дээр гарч ирснийг бодоход түүнийг халж сольсонгүй. Харин шинээр бүрэлдэхүүнд гарсан Хигуян, Банеги нар хожилд маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Ийнхүү Месси төрсөн өдрөөрөө ДАШТ-ээ үргэлжлүүлэх бэлэгийг хөлбөмбөгийн бурхан тэнгэрээс хүртлээ.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?