ДАШТ-НИЙ АНХНЫ ТОМ СЕНСААЦИЙН ЭЗНЭЭР ГЕРМАНЫ БАГ ТОДОРЧ, НУТГИЙН ЗҮГ ЖОЛОО ЗАЛЛАА

2018-06-28  

Хэсгийн эхний тоглолт : Герман 0:1 Мексик. Энэ тоо 2,3 болж болох байсан. Мексикийн довтлогчдын хурдыг Германы багийн хамгаалалт гүйцэхгүй байв.

Хоёрдахь тоглолт : Герман 2:1 Швед. Хэдийгээр Герман хожсон харагдсан ч үндсэндээ Шведэд хожигдсон тоглолт. Польшийн шүүгч Боатенгийн илэрхий алдааг үл тоож, 11 метрийн торгуулийн цохилтыг үл заасан. Германчууд тоглолтын 95 минутанд торгуулийн цохилтоор хожлыг булааж авсан. Гуравдахь тоглолт: Герман 0:2 Өмнөд Солонгос. Өмнөд Солонгосыг л хожиход хэсгээсээ шалгарахаа Германы баг мэдэж байсан. Тэд ч хожно гэдэгтээ бардам, фанатууд ч эргэлзээгүй, дүнд нь. Гэтэл дэндүү биеэ тоосон, ихэмсэг Германы баг хямсгар байдлаа хадгалсаар байгаад л өөрөөсөө чансаа доогуур Өмнөд Солонгосын багт 0:2-оор хожигдож, тэмцээнийг орхилоо.

2014 оны Дэлхийн аварга, сүүлийн 6 том тэмцээнд тогтмол шөвгийн дөрөвт шалгарч байсан Германы багийг нутгийн зүг жолоо залахад хэн ч харамссангүй. Тэд ийм л тоглолт үзүүлсэн. Байгаа хэмжээ, түвшин нь илэрлээ. Дээгүүр өрсөлдөх чадваргүй болж. Дэндүү ихэмсэг, бусдыг басаж, ихэрхдэг зан нь чанар нь харагдлаа. Тиймээс тийм баг Дэлхийн аваргыг чимж чадахгүй. Орхисонд нь огт харамсах зүйл алга гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?