АЛЕНИЧЕВ : ГАЙХАМШИГ ГЭЖ БИЙ Ч , ОРОСЫН БАГ ИСПАНИЙГ ХОЖНО ГЭДЭГТ БҮҮ ИТГЭЭРЭЙ

2018-06-28  

Испани бол класс өндөр баг. Дэлхийн аварга, Европын аварга. Жинхэнэ баг. Техник өндөртэй, багийн тоглогч нар бие биенээ мэдэрсэн, тун чадварлаг. Хурц довтолгоон, гоолдох чадвартай довтлогчид, тэднийг гоолдох нөхцөлийг бий болгож, бөмбөгийг хаяж өгөх чадвартай шилдэг хагас хамгаалагч нар энэ багт чихэлдэж байдаг. Хамгаалалтыг ч сэтлэхэд хүнд. Энэ тохиолдолд Оросын өнөөгийн баг Испанийг хожно гэж сэтгэхэд ч бэрх. Манай багийн эхний хоёр хожил бол ердөө л хамгийн муу хоёр багтай л сугалаа таарсных. Саудын Арабын баг 10 минутанд л цуцсан. Египт бол ганцхан хүнийг шүтэж, түүнд суурилсан баг. Энэ сул талыг нь ашигласан. Испанийн багаас ийм сулыг хайгаад ч нэмэргүй. Уругвайн баг ч Испанид хүрэхгүй. Жаахан түвшин ахихад л бид өвдөг сөхөрч байна. Тэгэхээр Испанийг хожно, гайхамшгийг үзүүлнэ гэх зэрэг хоосон, үл бүтэх яриаг орхих цаг болсон. Манай багийн хамгаалалт хагас хамгаалалт, довтолгоо аль аль нь Испанид хүрэхгүй. Сунгалаа сунгалаа гэхэд нэмэргүй. Яахав, битүү хамгаалалт хийж, сөрөг довтолгоог сонгох арга л байж болох. Энэ амжилтанд хүрэх үү? гэдгийг сайтар тооцох. Биднийг довтлох гэсээр байтал Испанийн багийн довтолгоо биднийг талбай дээр минь хөдөлгөлгүй хүлчих талтай. Тиймээс бодит байдлыг бодитойгоор л харья даа гэж Порто багт тоглож, Аваргуудын Лигийн аварга болж байсан Аленичев Спорт сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

 

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?