Ө.АМАР ДАШТ-ИЙ ТОГЛОЛТЫГ ЭХЛҮҮЛЖ ХӨТЧӨӨР АЖИЛЛАЛАА

2018-06-28  

Хөлбөмбөгийн 2018 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “E” хэсгийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Коста-Рика болон Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Шинэ Монгол сургуулийн сурагч Ө.Амар ажилласан юм. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд болж байна. ОХУ-д болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаагийн дотор Ө.Амар ийнхүү багтжээ.  Ө.Амар “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдаанд ялагчаар шалгарсан юм байна.

Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарын тоглолт болж, 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?