МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮҮХДҮҮДИЙН 8,9% НЬ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМГЭГТЭЙ

2018-06-28  

АШУҮИС-аас хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг, тархалтыг тандах судалгааг явуулжээ. Судалгаанд нийслэл, орон нутгийн 1959 хүүхэд хамрагдсан ба үр дүнд нь нийт 8,9% нь сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь тогтоогджээ. Энэ тоон үзүүлэлтийг Герман болон АНУ зэрэг хүүхдүүдийн сэтгэцийн эмгэг өндөртэй улсуудтай харьцуулахад бага  тоон үзүүлэлт мэт боловч хүн ам зүйгээр авч үзвэл өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд хүнд нөхцөлд байгаа юм.

ДЭМБ-аас тогтоосон стандартаар тухайн орны хүүхдүүдийн 4% нь сэтгэцийн эмгэгтэй гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байдаг ажээ. Тиймээс монгол хүүхдүүдийн сэтгэцийн эмгэгийн асуудал ямар түвшинд хүрснийг эндээс харж болох юм.

ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙД НӨЛӨӨЛДӨГ

Гэр бүлийн тогтворгүй байдал хүүхдийн сэтгэл санаанд хүндээр нөлөөлдөг ба элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхдийн сэтгэц харьцангуй эрүүл байдаг аж.

2013 онд хотын 93 хүүхдийг 4 жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн байдал болон үүдэл шалтгааныг нь судалж үзэхэд гэр бүлийн хүмүүжил, орчин нөхцөлөөс үүдэн сэтгэцийн эмгэгтэй болж байгааг тогтоожээ.

Гэтэл манай улсад 4 өрх тутмын нэг нь салдаг гэсэн судалгаа бий. Үүнйи цаана хэдэн зуун хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болох аюул нүүрлэж байгаа гэсэн үг юм.

Иймээс эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, цаашлаад харъяа дүүргийнхээ СЭМТ-ийн мэргэжилтэнд хандаж зөвөлгөө авах нь зүйтэй гэж мэргэжлийнхэн зөвлөж байна.

 

Н.Саруултуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?