ГООЛ АЛДААГҮЙ ГАНЦ БАГ НЬ УРУГВАЙ

2018-06-29  

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж шилдэг 16 багийн нэр тодроод байна. Хэсгийн шатны тоглолтууд өндөрлөсний дараагаар дэлхийн хошой аварга Уругвайн шигшээ баг ганцаараа нэг ч гоол алдалгүй тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Тэд эхний тоглолтод Египетийг 1:0-ээр ялсан бол хоёрдугаар тойрогт  Саудын Араыг мөн л 1:0-ээр буулгаж авсан. Сүүлийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орон  ОХУ-ын багийг 3:0-ээр бут ниргэсэн юм. Тэдний хамгаалалтад Испаний Атлетико Мадридын хослол болох Диаго Годин, Хеминез нар тоглож байгаа бол хаалган дээр Фернандо Муслера зогсож байгаа. Атлетикогийн хослол өнгөрч буй улирал Европын топ 5 лигийн хүрээнд хамгийн бага буюу 22 гоол алджээ. Мөн бүх тэмцээний хүрээнд клийн шийт хийсэн тоогоороо Европт тэргүүлсэн юм.

Урагвайн баг шилдэг наймд шалгарахын төлөө тэд Португалын багтай тоглоно. Дэлхийн таван удаагийн шилдэг тамирчин Кристиан Роналда Уругвайн нягт хамгаалалтыг нэвтэлж чадах эсэх нь олны анхаарлын төвд байна.  

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?