“G” ХЭСЭГТ БЕЛЬГИ ТЭРГҮҮЛЖ МАРОККО НЭР ТӨРИЙН ХОЖИЛТОЙГООР ГЭРТЭЭ ХАРИВ

2018-06-29  

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “G” хэсэгт тэргүүлэхийн төлөөх бус дэд байраар шалгарахын төлөөх өрсөлдөөн ширүүн явагдсан. Хоёрдугаар байраар шалгарсан баг Бразил, Аргентин, Францын багуудаас зөрөх байв.

Энэ хэсгээс хөлбөмбөг сонирхогчдын таамаглаж байсанчлан Англи болон Бельгийн багууд шалгарах болзлоо хангаад байв. Сүүлийн тойрогт хоорондоо тулахад төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Гарет Саутгет эрсдлээс зайлсхийж Харри Кейн, Жордан Хендерсон, Эшли Янг нарын гол тамирчдаа амраав. Белгүүд ч  Эдэн Азар, Ромелу Лукаку нараа гараанд гарсангүй. Роберто Мартинез Гарет Саутгет нар  талбайд нөөц багаараа өрсөлдөж залуу шидтэн Аднан Янузайгийн гоолоор Белгийн баг ялалт байгуулав.

Ийнхүү “улаан чөтгөрүүд” “G” хэсгийг 9 оноотой тасархай тэргүүлж “H” хэсгийн дэд аварга Японтой учраа таарав. Ялсан тохиолдолд тэднийг дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг хүлээж байгаа. Харин 1966 дэлхийн аварга Англи Колумбыг л аргалчихвал   алтан дагина ойрхон харагдаж байгаа.

Энэ хэсгийн нөгөө талд Панам болон Марракогийн багууд нэр төрийн хожлын төлөө өрсөлдөж Африк тивийнхэн Бен Иосеф, Уаби Хазри нарын гоолоор буулгаж авчээ. Анх удаа дэлхийн аваргын утаа үнэрлэсэн Панамын баг хоёр гоол оруулсан амжилттай гэртээ харьж байна.      

   

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?