СОЛОНГОСЧУУД ХӨЛБӨМБӨГЧДИЙН ӨӨДӨӨС ӨНДӨГ ШИДЭЖ УГТЖЭЭ

2018-06-30  

 

21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “F” хэсэгт орж өрсөлдсөн  Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн шигшээ баг өчигдөр ОХУ-аас эх орондоо буцаж иржээ.

Тэд хэсэгтээ 3-рт бичигдэж улмаар шилдэг 16 багт үлдэж чадаагүй ч өнгөрсөн удаагийн дэлхийн аварга Германчуудыг 2:0-ээр хожсон юм.

Шигшээ багийн тамирчдыг угтахаар Инчон хот дахь олон улсын нисэх онгоцны буудалд олон тооны хөгжөөн дэмжигчид цугларсан ба тэдний нэг хэсэг нь сайн байсан хэмээн магтаж цэцэг барин угтсан бол, нөгөө хэсэг нь маш муу байсан хэмээн тамирчдын өөдөөс түүхий өндөг шидэж дургүйцлээ илэрхийлжээ.

Шигшээ багийн 22 тамирчин, дасгалжуулагчдын хамт иргэдээс уучлалт гуйн мэхийн ёсолсон боловч тэнд цугларсан хөгжөөн дэмжигчид тайвшраагүй, харин ч улсаа төлөөлж оролцсон тамирчдад хариуцлага хүлээлгэхийг шаардаж байсан байна.

Өмнөд Солонгосын шигшээ баг 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлснээс хойш хэсгийн шатнаас шалгарч чадаагүй байгаа юм.

 

Д.НЯМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?