МОДОН БӨХИЙН УЛСЫН АВАРГУУД ШАЛГАРЛАА

2018-07-02  

Мас-рестлинг буюу модон бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн  нийслэлийн Чингэлтэй дүүргийн  Спорт хорооны танхимд болж, шилдгүүдээ тодруулав. Тэмцээн эрэгтэй 70, 80, 90, 105, -125 кг, эмэгтэй 65, 75, +85 кг жингийн ангиллаар боллоо. Энэхүү УАШТ-д нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг,  Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг, “Алдар”, “Сүлд” спорт хороо, Булган аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Дотоодын цэргийн 05 дугаар анги, “Дархан-Атланта фитнесс”, нийслэлийн “Чандмань фитнесс” клуб, АУШУИС, ШУТИС зэрэг биеийн тамир, спортын хороо, байгууллага, клубийн эрэгтэй, эмэгтэй нийт 70 гаруй тамирчид өрсөлдлөө.

Жин тус бүрт түрүүлсэн тамирчдад энэ оны 11 дүгээр сард ОХУ-ын Якутск хотноо болох мас-рестлингийн ДАШТ-д, мөнгөн медаль хүртсэн тамирчид Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн III наадамд оролцох эрхтэй болж байна. Харин эрэгтэй -125 кг-д түрүүлсэн Б.Банзрагч ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох мас-рестлингийн хүнд жингийн ДАШТ-д оролцох эрх олгосон юм.

Энэ жилийн улсын аваргад Төв аймгаас ирж оролцсон Б.Ганчулуун, Б.Нямжав нар улсын хошой аварга боллоо. Эрэгтэй 90 кг-д түрүүлсэн Б.Ганчулуунд “Дурсгалын Цом” гардуулж эрэгтэй 80 кг-д түрүүлсэн М.Билгүүнд Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэваанчиг хувиасаа ОХУ-ын Якут улсаас авчирсан очир алмааз бэлэглэсэн байна.

Тэмцээний дүн

Эрэгтэй: 70 кг-д 

1. Цэрэндоржийн Батсүх /Өвөрхангай аймаг, 256 дугаар анги/

2. Дамдинсүрэнгийн Содбаяр /Төв аймаг/

3. Машбатын Алтайбаатар /”Чандмань фитнесс” клуб/

80 кг-д 

1. Мөнхбаатарын Билгүүн /Төв аймаг/

2. Бат-Амгалангийн Алтангэрэл /Дотоодын цэргийн 05 дугаар анги/

3. Гантөмөрийн Мөнхтэмүүлэн /Төв аймаг/

90 кг-д 

1. Базаррагчаагийн Ганчулуун /Төв аймаг/

2. Балжиннямын Мөнгөн /”Алдар” спорт хороо/

3. Баттулгын Бат-Эрдэнэ /Төв аймаг/

105 кг-д 1. Батдоржийн Намхай /ШУТИС/

2. Тогообатын Адьяатөмөр /Өвөрхангай аймаг,

“Монголын хүчтэн” клуб /

3. Равдандоржийн Багахүү /Улаанбаатар хот/

-125 кг-д 1. Баттөрийн Банзрагч /Чингэлтэй дүүрэг/

2. Дүгэрсүрэнгийн Нацагдорж /Чингэлтэй дүүрэг/

Эмэгтэйчүүдийн 65 кг-д 1. Банзрагчийн Нямжав /Төв аймаг/

2. Алтангэрэлийн Нарантуяа /Сонгино-Хайрхан дүүрэг/

75 кг-д 1. Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ /Хан-Уул дүүрэг/

2. Думаагийн Лутбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг/

3. Намсрайн Энхтуяа /Дотоодын цэргийн 05 дугаар анги/

+85 кг-д 1. Ягаанбандийн Батжаргал /Сонгино-Хайрхан дүүрэг/

2. Батбаатарын Эрдэнэ-Болор /Улаанбаатар хот/

3. Дэмбэрэлдуламын Баттуяа /”Сүлд” спорт хороо/

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?