САХАРГҮЙ УНДААН ДАХЬ САХАР БУЮУ “Е951”

2018-07-02  

САХАРГҮЙ УНДААН ДАХЬ САХАР БУЮУ “Е951”

“COCO COLA” ундааг сахар ихтэй, газтай гэх мэтээр хүний биед маш муу гэж ярьсаар бид дасчихаж. “Zerо” гэсэн бичигтэй ундааг сахарын агууламжгүй гэж ойлгон иргэд илүүтэй хэрэглэх болсон. Тэгвэл энэ нь ташаа ойлголт юм. Уг бүтээгдэхүүнд сахарын оронд Е 951 хэмээх бодисыг хэрэглэж, сахарын амт оруулдаг байна. Е тэмдэглэгээтэй хүнс нь хүний харах, амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэх зорилготой олон тооны химийн бодис агуулсан байдаг гэсэн үг юм. 

Ялангуяа Е951 бодис нь мэдрэлийн системийг алдагдуулж, депрессийн байдалд оруулдаг бөгөөд зарим төрлийн хорт хавдар үүсгэдэг талаар эмч нар хэлж байна.

Дээрх бодис нь бидний өдөр тутам болон баяр ёслолоор зайлшгүй хэрэглэдэг амттануудад ордог юм.

Ундаа, бохь

Хиаман төрлийн бүтээгдэхүүн

Йогурт

Чипс

Зайрмаг

Соус  гэх мэт.

Тиймээс Zero сахаргүй ундаа гэдэг нь ташаа ойлголт бөгөөд аль болох химийн бодис ороогүй хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байна.

Дашрамд дуулгахад өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:

-     Е 100 дээш – будагч бодис

-     Е 200 дээш – нөөшлөгч бодис

-     Е 300 дээш – үл исэлдүүлэгч бодис

-     Е 400 дээш – тогтворжуулагч бодис

-     Е 450 дээш – тос

-     Е 500 дээш – хүчлийг саармагжуулах бодис

-     Е 600 дээш – амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис

-     Е 700 дээш – нөөц индекс

-     Е 900 дээш – үл хөөсрүүлэгч бодис

-     Е 1000 дээш – өнгөлөгч агент

Эдгээр нь хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр байх ёстой бөгөөд сонголт хийхдээ уг кодыг уншиж сурснаар үүнээс үүдэх өвчнөөс сэргийлж чадна гэсэн үг юм.

 

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:pepsi lask 2018-07-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?