Оросын багийг ялчих юм гэж хэн ч санаагүй. Чехийн хөлбөмбөгчин Кёллер л 1:1-ээр тэнцэнэ. Торгуулийн цохилтоор Оросын баг ялна гэж Советский Спорт сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлснийг өлгөж авах хүн олдоогүй. Гэвч 4:3-аар ( торгуулийн цохилтоор) Оросууд Испанийг хожиж, Дэлхийн аваргын өрсөлдөөнөөс хасаж чадлаа. Дараагийн учраа бол Хорват.
-Бид Европын аварга шалгаруулах тэмцээнд 4:3, 4:1-ээр Испанид ялагдаж байсан түүхтэй. Энэ удаа бид хамгаалалт, сөрөг довтолгоо гэсэн тактикийг баримталсан. Харилцан задгай тогловол, бид гоолын боломжийг нэмэгдүүлэх талтай ч, Испанийн аюултай довтолгоонд өртөх магадлал их байсан. Тиймээс шигүү хамгаалалтыг сонгосон. Тэр нь ч оносон юм шиг байна. Мэдээж манай багийг ялна гэдэгт цөөн хүн л итгэж байсан. Тэр хүмүүсийн итгэлийг биелүүлэхийн төлөө бид чармайсан. Одоо дараачийн тоглолтоо бодох цаг боллоо гэж дасгалжуулагч Черчесов хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэв.
Д.ЖАРГАЛ