Германы багийг гараанаас нь бүдрүүлсэн баг бол Мексик. Солонгосчууд 2:0-ээр Германыг хожсон учраас Мексик шилдэг 16-д шалгарсан гэх яриа байна. Нөлөөлсөн тал бий. Гэхдээ Германыг хожсон тулдаа л Мексикчүүд шалгарсан нь үнэн. Тэд илүү байсан, тиймээс ч шалгарах эрхтэй. Харин Бразил бол Германаас өөр. Гэхдээ л Бразилын баг чадан ядан хожил авч буй. Тэдэнд илүүрхэх зүйл харагдахгүй байгаа. Тиймээс өнөө шөнийн тоглолт ижил түвшинд, өрсөлдөөн дүүрэн болно гэж мэргэжилтнүүд тааж байна.
Д.ЖАРГАЛ