Бидэнд аз дутлаа. Эрт гоол хийсэн ч 16-д гар хүрсний улмаас торгуулийн цохилтоор гоол алдсан. Бид бүхий л хүчээрээ 4 үе довтолсон. Оросууд амь биеэ хайрлахгүй, бүх багаараа хаалгаа хамгаалсан. Ийм л тоглолт боллоо. Торгуулийн цохилтоор хувь заяагаа шийднэ гэдэг бол сохор явдал. Хүчтэй нь Испани байсан. Ялагдал амссан нь Испани. Оросууд нийт 7 гоол оруулсан. Эхнийхийг нь Игнашевич өөрийн хаалганд оруулж бидэнд тусалсан. Бид ердөө л 3 гоолыг торгуулиас оруулсан. Харин Оросууд 4-ийг оруулж, манай 2 цохилтыг хааж чадсан. Тэр нь хангалттай байлаа гэж Дэлхий, Европын аварга Испанийн багийн ахлагч Серхио Рамос сэтгэгдлээсээ хуваалцав.
Д.ЖАРГАЛ