НАСЕР ЧАДЛИ БЕЛЬГИЙН БААТАР БОЛОВ

2018-07-03  

Энэ тулаанд хүчирхэг Бельгүүд Азийн төлөөлөл Японыг хялбархан аргалж шөвгийн наймд шалгарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан. Гэсэн ч салбар бүрт адтай “Самурай”-нууд гэнэтийн бэлэг Белгийг барьц алдуулсан.

Тоглолтын эхний үед Япон нягт хамгаалж Бельгид довтлох боломж олгосонгүй. Харин хоёрдугаар үеийн 48 дэх минутад талбайн төвөөс сулхан дамжуулсан бөмбөгийг Ян Вертонген цэвэрлэж чадсангүй. Үүнийг нь Япон довтлогч Харигучи өршөөсөнгүй. Тэргүүлэл авсан Японууд хамгаалж урьтал болгосонгүй.   52 дахь минутад Такаши Ину багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.

Энэ дэлхийн хожигдол амсаагүй байсан Улаан чөтгөрүүдэд гэртээ харих аюул нүүрлэв. Гэхдээ шилдэг бүрэлдэхүүнтэй Оросд газардсан Бельгийн шигшээ амар бууж өгөхийг хүссэнгүй. 64 дэх минутад төвийн хамгаалагч Ян Вертонген гоол оруулж “хонгилын үзүүрт гэрэл асаасан”. 

Тэмцээний гоолын төлөө багтаа хагас хамгаалагч Феллани 74 дэх минутад авчирсан. Энэ үеэс Японы багийн эмх цэгц алдагдаж эхлэв. Тоглолтын үндсэн цаг өндөрлөж шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж байхад Бельгийн багийн сөрөг довтолгоог Насер Чадли гүйцээж баатарлаг гавьяа байгуулсан юм.  

Бельгийн шигшээгийн дараагийн өрсөлдөгч нь Бразилчууд байх болно.

 

 

Д.НЯМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?