САВААГҮЙТЭЖ ЯВААД Л 350 ХҮНИЙ АМИЙГ АВАРСАН ЗАЛУУ

2018-07-03  

Сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдөр тохиодог. Зуны саруудад иргэдийн аялал зугаалга, сурагчдын амралтын цаг таардаг тул энэ үеэр цусны нөөц багасдаг байна. Ингэхдээ 2,3-р бүлгийн цус илүү эрэлттэй болдог гэдгийг ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр хэллээ. Тиймээс ЦССҮТ-ийнхан аялал жуулчлалын салбарын ажилчид болон цэргийн ангиудтай хамтарч ажилладаг байна. Оюутан цэргүүд л гэхэд сүүлийн 3 жилийн турш цусаа бэлэглэжээ.

Нэг удаа цусаа бэлэглэснээр гурван хүний амь авардаг гэдэг. Тэгвэл цусыг өндөр технологи бүхий шинжилгээнд оруулж сийвэн, ялтаст эс, улаан эс гэсэн гурван төрлийн шинэ цус үйлдвэрлэдэг аж. Үүнээс ялтаст эсийн цус нь 3-5 хоног хадгалагдах чадвартай байдаг учир энэ төрлийн цусыг гаргаж авахын тулд цусны нөөц хангалттай байх хэрэгтэй юм.

Өнөөдрийн хувьд ЦССҮТ-д гурван иргэнийг Хүрэл, Мөнгөн донороор шагнаж урамшууллаа. Мөнгөн донор болсон С.Гантулга “Анх саваагүйтэж явж байгаад л цусаа өгчихсөн юм. Сүүлд гурван хүний амь авардаг гэж мэдээд 2005 оноос хойш нийт 110 гаруй удаа өгч байна” гэлээ. Тэрээр 13 жилийн турш цусаа өгөхдөө 330 хүний амь аварчээ.

 

Нэг хүн жилдээ 11 удаа цус бэлэглэх боломжтой байдаг бөгөөд цусаа байнга өгдөг иргэдийг ЦССҮТ-өөс алдаршуулж, шагнадаг. Нэг хүн

35 удаа өгсөн тохиолдолд хүндэт донор,

50-с дээш удаа өгвөл хүрэл донор,

100-с дээш өгвөл мөнгөн донор,

150-с дээш өгвөл алтан донороор шалгаруулж, өргөмжлөл хүндэт тэмдэг олгодог байна.

Харин 200-аас дээш өгсөн дохиолдолд Топ донороор өргөмжилдөг бөгөөд улсын хэмжээнд ийм донор нэг байдаг нь Д.Бум-Эрдэнэ хэмээх залуу юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Буянтай хүү вэ. Бурхан чамайг ивээг. 2018-09-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?