Оюутнууд өөрсдийн санаачилгаар нутгийнхаа хөгжилд болит хувь нэмэр оруулж байгаа жишээг та харж байна. 2018 оныг Өмнөговь аймгийхан их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Бүтээн байгуулалтыг хийхдээ хувь хүн, иргэд, албан байгууллага гэх мэт толгойтой бүхэн бодож сэтгэж гар бие оролцон аймгаа хөгжүүлэхээр зүтгэж байгаа юм. Эдгээр зурагнууд бол тус аймгийн 1-3 курсийн оюутнуудын санаачилгаар хийгдэж буй шинэ цагийн манлайлал төслийн нэг хэсэг аж. Иргэд, хүүхдүүд эх дэлхийгээ хайрлах, байгалиа энэрэн хамгаалахыг гудамжнаасаа л суралцаж байх хэрэгтэй хэмээн санаачлагч оюутнууд хэлж байгаа юм.
Тэд боломжоороо бүх гудамжинд өнгө нэмж, өөр олон төслүүдийг ч санаачлан хэрэгжүүлэхээр болсон байна.
Б.ХУЛАН