Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд цалингаа нэмэгдүүлээхээр маргаашнаас ажил хаялт зарлаад байсан юм. Тэд дөнгөж сая ажил хаялт эхлэх эсэх талаар шуурхай хуралдааныг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нарын дунд зарласан байна. Үүний үр дүнд ажил хаяхаа больж, хэвийн ажиллахаар боллоо.
Өнөөдөр өглөөхөн ажил хаяна хэмээсэн шалтгаан нь тэдний Эрүүл мэндийн яамтай байгуулсан гурван талт хэлэлцээг бүртгэхээс татгалзаад байсан юм. Ингэхдээ 26 зүйл заалттай хэлэлцээнд 24 зүйл заалтыг нь хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан байна. Харин цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариуг өгсөн.
Тус хэлэлцээнд үндсэн цалинтай холбоотой 2 заалт, орлого нэмэглдүүлэхтэй холбоотой 4 заалт байгаа аж. Энэ талаар МЭМҮЭХ-ны дарга Ж.Мягмар “ХНХЯ-аас Валютийн сантай энэ талаар зөвшилцөж гэж байгаа учраас ажил хаялтаа зогсоож өгнө үү гэж хүссэн. Бид тэр хүсэлтийг нь хүндэтгэн үзэж ийм шийд гаргалаа” гэсэн юм. Ингэснээр 207 байгууллагын эмч ажилчид ажил хаяхаа болилоо.
О.НАНСАЛМАА