УЛСЫН ЗААН Б.СОРОНЗОНБОЛД, АЙМГИЙН АРСЛАН Б.ГОНЧИГТАВХАЙ НАРЫГ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ

2018-07-05  

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлсэн байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард үндэсний бөхийн 31 тамирчнаас допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой эмийн бодис илэрч, Улсын баяр наадамд барилдах эрхгүй болсон билээ. Тэгвэл өнөө жил үндэсний бөхийн 12 тамирчнаас допингийн шинжилгээ авахад хоёр бөхийг допинг хэрэглэсэн гэж үзжээ.

Тодруулбал аймгийн арслан Б.Гончигтавхайгаас чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр шинжилгээ авсан бөгөөд хориотой эмийн бодис илэрчээ. Мөн улсын заан Б.Соронзонболд допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан тул дүрмийн дагуу түүнийг допинг хэрэглэсэнд тооцсон байна. Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн дүрмийн 10.12.1-д заасны дагуу допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тамирчид бусад төрлийн спортын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй гэж ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Монголын Допингийн Эсрэг Үндэсний төвөөс мэдээллэсэн юм.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?