ХОРВАТЫН ДАСГАЛЖУУЛАГЧ ШУКЕР : ОРОСЫН БАГТ ДАВУУ ТАЛ БИЙ

2018-07-06  

-Бидний амжилтын нууц юунд байна гэж үү? Хариулахад маш хялбар. Залуу, хүчтэй, авьяаслаг багийг бид бүрдүүлсэн. Хөлбөмбөг хөгжүүлэх төрийн бодлого ч нөлөөлсөн. Бүх орон даяар 12, 14 настай хүүхдүүд дундаас авьяастай хүүхдүүдийг сонгон олж, тэдний авьяасыг нээх, хөгжүүлэх ажлыг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Энэ залуучуудаас сонгосон шилдэг шигшээг бид Дэлхийн аваргад авчирсан. 2022, 2026 онд манай баг улам хүчирхэгжих болно. Оросын багтай бид өөрийн тоглолтоороо тоглох болно. Гэхдээ Оросын багийг үгүйсгэж болохгүй. Энэ баг бол нэг цул баг болж чадсан. Хамгаалалтыг сэтлэхэд амаргүй. Дээр нь довтолгоо осолтой. Хамгийн хүнд зүйл нь, цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ багаа дэмжиж буй нь Оросын багийн хүчийг шавхагдашгүй болгож буй. Бусдаараа бол гайгүй гэж харж байна гэж Хорватын дасгалжуулагч тоглолтын тухай бодлоосоо хуваалцав.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?