Д. ОТГОНЖАРГАЛ МӨНГӨН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ

2018-07-06  

“Загреб-2018” чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний охидын 46 кг-д “Женко” клубын тамирчин Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр энэ жилийн өсвөр үеийн Ази тивийн АШТ-ний хүрэл хүртсэн бөгөөд өсвөр үеийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай шилдэг залуу бөх юм. Д.Отгонжаргал 1/8 шигшээд Энэтхэгийн Деви Санжу, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шорыг тус бүр цэвэр ялснаар маргааш Японы Сакүра Мотокитой аваргын төлөө барилдана. Мөн 53 кг-д “Женко” клубын тамирчин Б.Эрдэнэсувд маргааш дагах барилдаан хийхээр болжээ.

Тус тэмцээний охидын 40, 46, 53, 61, 69 кг жингийн хагас шигшээ барилдаанууд ийнхүү өчигдөр болж манай хоёр тамирчин үлдээд байгаа юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?