ГУРВАН АРСЛАНГУУД 28 ЖИЛИЙН ДАРАА ИХ ШӨВӨГТ ШАЛГАРЛАА

2018-07-08  

Хөлбөмбөгийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг найман багийн сүүлийн тоглолтууд явагдлаа. 1966 онд нутагтаа зохиогдсон дэлхийн аваргад Германыг асуудалтайгаар хожиж цом өргөснөөс хойш амжилт үзүүлээгүй Английн шигшээ энэ шатанд Шведийн багтай тулав.

Хүчирхэг залуу бүрэлдэхүүнтэй Англи нягт зохион байгуулалт сайтай Шведийн хамгаалалтын эсрэг хэрхэн тоглох нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байв. Тоглолтын эхэнд Рахым Стерлингэд хоёр ч гоол оруулах боломж гарч ирсэн. Тухай бүрт нь Швед хаалгагч Олссен үүргээ гүйцэтгэсэн юм.

Харин 30 дахь минутад Керан Триперын гүйцэтгэсэн булангийн цохилтыг Лестр ситигийн хамгаалагч Харри Магуер мөргөж “гурван арслан”-гуудад тэргүүлэл авчирсан. Эхний үед өөр гоол орсонгүй. Шийдвэрлэх хоёрдугаар хагаст Шведийн баг агаарын тоглолтод илүүрхэж Маркус Берг, Форсберг нар Английн хамгаалагчдыг сандаргасан. Энэ үед Английн залуу хаалгач Жордан Пикфорд өөрийн ур чадвараа гайхуулж багаа аварч байсан. Хаалгагчийнхаа хичээл зүтгэлийг 58 дахь минутад Деле Алли оновчтой мөргөж гоолоор мялаасан юм. Тэргүүллээ баталгаажуулсан Англичууд үлдсэн хугацаанд хамгаалалтдаа алдаа гаргасангүй. Улмаар Шведийг 2:0-ээр илүүрхэж 28 жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний их шөвөгт шалгарч байна. Тэд тоглолтын турш нийт 13 удаа гоолын боломж үүсгэсэн бол Швед зургаан боломж үүсгэжээ.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?