БЕЛГИ ХАГАС ШИГШЭЭД ҮЛДЛЭЭ

2018-07-08  

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс гүйцэд тодорлоо.

Дэлхийн таван удаагийн аварга Бразил болон Белгийн шигшээ багуудын тулаан энэ шатны онцлох нь байв. Ширүүн өрсөлдөөнтэй явагдсан тоглолтод  2:1-ээр Белгийн шигшээ багийн хожлоор өндөрлөсөн юм.

Бразилын Фернандино тоглолтын 13 дахь минутад өөрийн хаалгандаа авто гоол хийж, 1:0-оор белгичууд тэргүүлж эхэлсэн. Удалгүй 31 дэх минутад Кевин Де Брюни хоёр дахь гоолыг оруулж, Белгийн шигшээ баг эхний үед 2:0-оор илүүрхэж эхэллээ. Дэлхийн таван удаагийн аварга, дэлхийн үнэтэй тоглогч Неймар тэргүүтэй бразилчууд хүнд байдалд орсон.

Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан амжилт юм. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентины шигшээ багт хожигдож  байсан юм. Тэгвэл энэ удаа хасагдах шатанд Япон, Бразилыг хожин хагас шигшээд үлдлээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?