Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

2018-07-09  

Нийслэлийн Налайх дүүргийн баяр наадам өнгөрсөн амралтын өдөр явагдлаа.

Баяр наадмын бөхийн барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харьяат Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Кардыш" ХХК, "Булган хан" дэвжээний бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, "Бест буйдан" ХХК-ийн бөх аймгийн харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан юм.

Бөхийн барилдааны их шөвөгт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат "Хүч" спорт хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Их Монголын Хүчтэн дэвжээний бөх сумын заан Баасанцогтын Өлзийсайхан нар шалгарсан байна. Ш.Чинтулга цолоо баталсан бол сумын заан Б.Өлзийсайхан аймгийн харцага цол авчээ. 

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Даян" дэвжээний бөх сумын заан Д.ДЭМИДДОРЖ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Ч.БААСАНДОРЖ

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх сумын заан Б.ДАГВА

Налайх дүүргийн харьяат сумын заан С.ПҮРЭВ-ОЧИР нар шалгарч аймгийн начин цолонд хүрцгээлээ. Түрүү бөхөөр нэрлэгдэж байсан аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ бөхийн барилдааны тавын даваанд Ш.Чинтулгад тахим өгчээ.

ТАВЫН ДАВАА

1. У.з Т.Санчир- с.з Б.ӨЛЗИЙСАЙХАН
2. У.х Д.Бат-Эрдэнэ- с.з Ч.БААСАНДОРЖ
3. У.н Б.Амарзаяа- а.х Б.ЗОРИГТБААТАР
4. У.н Б.Бадамсүрэн- с.з С.ПҮРЭВ-ОЧИР
5. У.н Ц.Чимэддорж- с.з Б.ДАГВА
6. У.н Б.Чимэдвандан- с.з Д.ДЭМИДДОРЖ
7. У.н Д.Тамир- а.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
8. А.з Ж.Ням-Эрдэнэ- а.х Ш.ЧИНТУЛГА тунав

ЗУРГААГИЙН ДАВАА

1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- с.з Б.Дагва
2. А.х Ш.ЧИНТУЛГА- с.з С.Пүрэв-Очир
3. А.х Б.ЗОРИГТБААТАР- с.з Ч.Баасандорж
4. С.з Б.ӨЛЗИЙСАЙХАН- с.з Д.Дэмиддорж

ДОЛООГИЙН ДАВАА

1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- с.з Б.Өлзийсайхан
2. А.х Ш.Чинтулга- а.х Б.ЗОРИГТБААТАР

НАЙМЫН ДАВАА

1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.х Б.Зоригтбаатар

 

 

Д.НЯМАА

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?