Нийслэлийн Налайх дүүргийн баяр наадам өнгөрсөн амралтын өдөр явагдлаа.
Баяр наадмын бөхийн барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харьяат Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Кардыш" ХХК, "Булган хан" дэвжээний бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, "Бест буйдан" ХХК-ийн бөх аймгийн харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан юм.
Бөхийн барилдааны их шөвөгт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат "Хүч" спорт хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Их Монголын Хүчтэн дэвжээний бөх сумын заан Баасанцогтын Өлзийсайхан нар шалгарсан байна. Ш.Чинтулга цолоо баталсан бол сумын заан Б.Өлзийсайхан аймгийн харцага цол авчээ.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Даян" дэвжээний бөх сумын заан Д.ДЭМИДДОРЖ
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Ч.БААСАНДОРЖ
Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх сумын заан Б.ДАГВА
Налайх дүүргийн харьяат сумын заан С.ПҮРЭВ-ОЧИР нар шалгарч аймгийн начин цолонд хүрцгээлээ. Түрүү бөхөөр нэрлэгдэж байсан аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ бөхийн барилдааны тавын даваанд Ш.Чинтулгад тахим өгчээ.
ТАВЫН ДАВАА
1. У.з Т.Санчир- с.з Б.ӨЛЗИЙСАЙХАН
2. У.х Д.Бат-Эрдэнэ- с.з Ч.БААСАНДОРЖ
3. У.н Б.Амарзаяа- а.х Б.ЗОРИГТБААТАР
4. У.н Б.Бадамсүрэн- с.з С.ПҮРЭВ-ОЧИР
5. У.н Ц.Чимэддорж- с.з Б.ДАГВА
6. У.н Б.Чимэдвандан- с.з Д.ДЭМИДДОРЖ
7. У.н Д.Тамир- а.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
8. А.з Ж.Ням-Эрдэнэ- а.х Ш.ЧИНТУЛГА тунав
ЗУРГААГИЙН ДАВАА
1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- с.з Б.Дагва
2. А.х Ш.ЧИНТУЛГА- с.з С.Пүрэв-Очир
3. А.х Б.ЗОРИГТБААТАР- с.з Ч.Баасандорж
4. С.з Б.ӨЛЗИЙСАЙХАН- с.з Д.Дэмиддорж
ДОЛООГИЙН ДАВАА
1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- с.з Б.Өлзийсайхан
2. А.х Ш.Чинтулга- а.х Б.ЗОРИГТБААТАР
НАЙМЫН ДАВАА
1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.х Б.Зоригтбаатар
Д.НЯМАА