ОРОСУУД БААТАРЛАГААР ДАШТ-ИЙГ ОРХИЛОО

2018-07-10  

Тэд нутаг дээрээ гайхалтай тоглолоо. Аз ивээсэн бол, Смолов олигтой цохисон бол Оросын баг урагшлах, бүр финалд үлдчих ч боломж байлаа. Испанитай битүү хамгаалж, хааяа нэг бөмбөгийг урагш нь цөлж байсныг бодоход Хорваттай өгөө, аваатай, ижил түвшинд тоглолоо. Харилцан 2:2 гоолоор бие биенийхээ хаалгыг мялаав. Бас л торгуулийн 11 метрийн цохилтоор ялагчаа тодруулав. Оросууд өөрсдөө алдаа гаргаж, хожлыг Хорватуудад бэлэглэв. -Торгуулийн цохилт гэдэг сохор аз юм. Бид Испанийг ялсан ч, Хорватад ялагдлаа гэж Оросын багийн ахлагч, Испанитай хийсэн торгуулийн цохилтын баатар Азинфеев дурдлаа. Путин Оросын багийг Испанийг хожих үеэр, хожсоны дараа 2-ч удаа Черчесовтой утсаар ярьж, дэмжиж байсан бол, Хорватад 3:4-өөр торгуулийн цохиолтоор ялагдсаны дараа Кремлийн ордонд урьж, өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн байна.

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?