ӨНӨӨДӨР ҮНДЭСНИЙ СУРЫН ХАНА ХАРВАА ЭХЭЛНЭ

2018-07-10  

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваа эхэлсэн. Харин өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд Үндэсний сурын хана харваа эхэлж, харваачид эхний 8 сумаа тавина.

Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн сурын харвааны нээлтийг урианхай сурын харваагаар эхлүүлсэн юм. Уг харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер Үндэсний сурын гарамгай харваач Төхөөний Очироо 30 сумнаас 27 онож, урианхай сурын улсын мэргэн цолыг хүртээд байсан юм.

Тэгвэл ням гаригт болсон буриад сурын харваанд тус аймгийн Алтайн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн буриад сурын улсын мэргэн цолны болзол хангажээ.

Мөн урианхай болон буриад сурын харвааны шилдэг тавд Баян-Өлгий, Дорнод, Ховд аймгийн харваачид багтжээ. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн харваачид онцгой байж, одоогоор хоёр шинэ мэргэн төрөөд байна. Мөн урианхай харваанд гурав, буриад харваанд хоёр харваач эхний байрт ороод байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа өчигдөр хүүхдийн харваагаар үргэлжилсэн бол өнөөдрөөс эхлэн үндсэн харваа эхэлнэ. Үндэсний сурын шилдэг харваачид нөгөөдөр буюу долоодугаар сарын 12-ны өдөр тодорно.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?