Өнөөдөр үндэсний бөхчүүд хоёр талцан Үндэсний бөхийн холбоо, бөхийн өргөөг булаалдсан маргаан тасраагүй байгаа билээ. Гэсэн ч аль нэг/үндэсний бөхийн холбоо аварга Б.Бат-Эрдэнэ, аварга А.Сүхбат нарын гэсэн хоёр хэсэгт хуваагдаад буй/ үндэсний бөхийн холбооноос нь мэдэгдэл гаргаж шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлжээ.
Мэдэгдэл ёсоор б“өнгөрсөн оны улсын их баяр наадмын тавын давааны үеэр гурван хуруугаа/300 сая/ гаргаж найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийж наадамчин олныг доромжилсон улсын арслан Э.Оюунболдыг 2018 оны улсын баяр наадамд барилдуулахгүй” айх шийдвэр гаргажээ.
Мөн УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг /өөрийн мэдлийн/ “ “Допингийн эсрэг төв” нэртэй ямар ч шинжилгээ хийх эрхгүй бизнесийн байгууллагаараа дамжуулж бөхчүүдийн нэр хүндэд халдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх” - ыг шаарджээ.
Харин уг мэдэгдэл үнэхээр хүчин төгөлдөр эсэх нь тийм ч тодорхойгүй байна.
С.Шүрэнчимэг