Нүүр   /  

46 ИРГЭНД 6.1 САЯ ТӨГРӨГИЙН ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА

2018-07-11  

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21300 гаруй иргэнд шүлхий өвчний үед хорио цээрийн дэглэмийг чанд баримтлах, хувийн ариун цэвэр сахих, халдвараас сэргийлэх талаар сургалт сурталчилгаа, мэдээлэл өгчээ.

 

Өчигдрийн байдлаар хорио цээр, хулгайн тээвэр хийсэн, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж шилжилт хөдөлгөөн хийсэн, амьд мал тээвэрлэсэн нийт 46 иргэнд “Зөрчлийн тухай” хуулиар 6.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.  Голомтын бүсэд байгаа албан тушаалтан, малчидтай холбогдох зөрчлийг хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж шийдвэрлэнэ гэдгийг тус аймгийн мэргэжлийн хяналлтын газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Малчид өөр сумын нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сумын хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэхээр хуульчилсан байдаг.

Цаашид амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд, малчид өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байх, тогтоосон авто замын маршрутаар зорчих, голомтын бүсээс шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малаа хариулга маллагаатай байлгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас  анхааруулж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?