Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан "Хүй долоон худаг"-т болж байна.
Азарганы уралдаанд Сүхбаатар аймгийн халзан сумын унаган Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Баттөрийн Бидэрт халиун азарга түрүү магнай болж торгон жолоогоо өргүүллээ. Уралдаанч хүү найман настай Атарбаярын Буянжаргал.
Удаах байрт Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан. Уралдаанч есөн настай Батболдын Амартүвшин.
Дараагаар Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч Галсандоржийн Түвшинбаяр 10 настай.
Дөрөвдүгээрт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд. Уралдаанч 10 настай Ууганбаатарын Цэрэнбаяр.
Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр. уралдаанч 14 настай Цэрэндоржийн Мягмардорж тус тус хурдаллаа.
Эзэн Уяачид нь унасан хүүхдэд нь халуун баяр хүргэе.
Энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд 199 азарга бүртгүүлснээс ийнхүү Төв аймгийн хурдан хүлэг тэргүүллээ.
О.НАНСАЛМАА