Дэлхийн шатрын холбооны шийдвэрээр Б.Аминад шатрын спортын их мастер цол олгосон байна. Батцоожийн Аминагийн хувьд 17 настай, Дорнод аймгийн харьяат залуу тамирчин юм. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд сүүлийн хоёр жилд насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд өрсөлдсөн. Өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Өмнө нь манай Монголоос гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Номин-Эрдэнэ нар их мастер цолыг хүртэж байсан юм. Нийт их мастер цолтой 9 монгол тамирчин байдаг ажээ.
Ц.ЖАРГАЛ