БАТСҮХИЙН ЗОРИГТБААТАР АЙМГИЙН АРСЛАН БОЛОВ

2018-07-18  

Орхон аймгийн баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Улсын харцага Н.Саранцогт, Г.Батбаяр нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 330-р ангийн бөх аймгийн заан Б. Зоригтбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангажээ

Булган аймгийн Тэшиг сумын харьяат "Булган хан" дэвжээний бөх аймгийн харцага О.Мөнх-Ирээдүй үзүүрлэж, аймгийн заан боллоо.

Хүчит бөхийн барилдааны их шөвөгт  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат аймгийн арслан Т.Чулуунгэрэл, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн начин Б.Хүдэрчулуун  нар шалгарч Т.Чулуунгэрэл чимэг нэмж, Б.Хүдэрчулуун аймгийн харцага цолонд хүрлээ.

ДУНД ШӨВӨГТ

Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат сумын заан О.Одсүрэн,
Орхон аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан Ш.Билгүүндалай,
Ховд аймгийн Буянт сумын харьяат сумын заан О.Цэрэнчимэд,
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат сумын заан Б.Очир нар үлдэж аймгийн начин цолонд хүрцгээжээ.

Дүйз

5-ын даваа

1. У.х Г.Батбаяр- с.з О.ОДСҮРЭН
2. У.н Б.Насандэлгэр- с.з Ш.БИЛГҮҮНДАЛАЙ
3. У.н Ч.Ганзориг- с.з О.ЦЭРЭНЧИМЭД
4. А.а Б.Гантөмөр- с.з Б.ОЧИР
5. А.а Б.Уртбаяр- а.х О.МӨНХ-ИРЭЭДҮЙ
6. А.а Т.ЧУЛУУНГЭРЭЛ- с.з Б.Хишигчулуун
7. А.з Б.ЗОРИГТБААТАР- а.з Н.Мөнх-Ирээдүй
8. А.н.н О.Мөнх-Эрдэнэ- а.н Б.ХҮДЭРЧУЛУУН тунав

6-гийн даваа

1. А.а Т.ЧУЛУУНГЭРЭЛ- с.з О.Цэрэнчимэд
2. А.з Б.ЗОРИГТБААТАР- с.з Ш.Билгүүндалай
3. А.х О.МӨНХ-ИРЭЭДҮЙ- с.з О.Одсүрэн
4. А.н Б.ХҮДЭРЧУЛУУН- с.з Б.Очир тунав

7-гийн даваа

1. А.а Т.Чулуунгэрэл- а.х О.МӨНХ-ИРЭЭДҮЙ
2. А.з Б.ЗОРИГТБААТАР- а.н Б.Хүдэрчулуун тунав

8-ын даваа

1. А.з Б.ЗОРИГТБААТАР- а.х О.Мөнх-Ирээдүй

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?