МАУРИЦИО САРРИ ЧЕЛСИГ ДАСГАЛЖУУЛНА

2018-07-18  

 

Английн Челси клуб Итали дасгалжуулагч Сарритай гурван жилийн гэрээ байгуулжээ. Сарри  анх удаагаа Премьер лигийн баг дасгалжуулж буй нь энэ юм.

Тэрээр  өнгөрсөн улиралд Наполи клубтэйгээ хамт гайхалтай довтолгооны хөлбөмбөгийг толилуулж Италийн лигт хоёрдугаар байр эзлэсэн юм. 

Челсид ирсэн талаараа Сарри "Би Челсид бас Премьер лигт ирсэндээ үнэхээр аз жаргалтай байна. Энэ миний амьдралын сэтгэл хөдөлгөсөн шинэ хуудас байх болно. Би даваа гаригт тоглогчидтойгоо уулзаж, хамтран ажиллаж эхлэхээ тэсэн ядан хүлээж байна. Бид Австрали руу аялан тоглолтоор явна.  Тэнд би багийн бүрэлдэхүүн тоглогчдоо илүү сайн мэдэж авна. Мэдээж бид хөгжөөн дэмжигчиддээ гайхалтай уран тоглолтыг үзүүлнэ гэж найдаж байгаа. Тэр тоглолтоороо бид улирлын төгсгөлд цомын төлөө өрсөлдөх болно. Клуб ч үүнийн хүсч байгаа" гэж ярьсан байна. 

Наполи 2017/18 оны улирал Маурицио Сарригийн удирдлага дор:

• Хамгийн олон дамжуулалт - 27585
• Хамгийн олон цохилт - 656
• Хамгийн олон гоолын боломж - 526
• Хамгийн олон хаалгаа оносон цохилт – 256 цохилт гүйцэтгэжээ. 

Мөн Сарригийн Наполи 90-дээш  оноо авсан Сери А-д түрүүлж чадаагүй анхны баг болсон билээ.

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?