ШИНЭ ХАРЦАГА Н.ЗОЛБООД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-07-19  

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2018.07.19/ "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Н.Золбоог хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, Баянхонгор аймгийн харьяат Н.Золбоо Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

Мөн тэрбээр чөлөөт бөхийн 125 кг-ын жиндээ барилдаж 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгины нэрэмжит "Алтан гранпри" болон 2018 оны гуравдугаар сард Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа билээ. Будаг нь ханхалсан шинэхэн харцага удахгүй болох Азийн наадамд оролцохоор чөлөөт бөхийн шигшээ багийнхаа бэлтгэлд хэдийнэ гарсан байна.

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?