ДЕНИС ТЕН АВТОМАШИНЫ ТОЛИНЫ ХУЛГАЙЧДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ

2018-07-20  


2014 оны Сочигийн олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн мөнгө, хүрэл медальт Казахстаны нэрт уран гулгагч Денис Тен 25 насандаа гэмт этгээдүүдийн гарт амиа алдлаа. Денис Тен автомашиных нь толийг хулгайлж буй хоёр этгээдийг харж, улмаар зодолджээ. Гэмт этгээдүүд түүнийг хутгалчихаад хэргийн газраас зугтсан байна.  Тенийг их хэмжээний цус алдсан байдалтай байхыг нэгэн хүн олж, тэр даруй яаралтай түргэн тусламж дууджээ.


Эмнэлэгт хүргэгдэхдээ уран гулгагч гурван литр цус алдсан байж. Эмч нар цус сэлбэж, шуурхай ажилласан ч их хэмжээний цус алдсаны улмаас нас баржээ. Хэрэг Алма-Ата хотноо гарсан бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Денис Тен сарын өмнө 25 нас хүрэхдээ "Одоо би амьдралыг өөрөөр харж чаддаг болж байна" гэж цахим хуудсаараа нийтэлж байсан юм. 

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?