АЗИЙН АВАРГААС ГУРВАН МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

2018-07-20  

 

Бөхийн  төрлүүдийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн  Энэтхэгийн нийслэл Шинэ Делид хотод үргэлжилж байна.

Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдсан юм. Манай улсаас өнөөдөр таван тамирчин зодоглосноос 50 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн, 68 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг, 76 кг-д Архангай аймгийн тамирчин Батчулууны Оюунбагана нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. 


Хүрэл медалийн төлөө Н.Анударь Иракийн Фатимах Хуссейн Сабеехтэй барилдах байсан ч өрсөлдөгч нь гарч ирсэнгүй. Мөн Б.Халиунаа Кыргызстаны Айбек Артыкали Кызыг 9:7-гоор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Баянхонгор аймгийн бөх Ө.Пүрэвсүрэн Тайваний Ю Хан Ченийг ялж гуравдахь хүрэл медаь авчирсан бол Г.Пүрэвцэцэг БНХАУ-ын Ман Занд, Б.Оюунбагана хагас шигшээд Кыргызстаны Айпери Медет Кызытэйд тус тус ялагджээ. 

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?