Нүүр   /  

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙНХАНД ТУСЛАХ НЭРИЙДЛЭЭР ХУУРАМЧ ДАНС НЭЭЖЭЭ

2018-07-20  

 

Баян-Өлгий аймагт энэ сарын 14- 16-ны хооронд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас үер бууж 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдээд байна. Урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа юм. ЗГ-ын зүгээс тодорхой хэмжээний мөнгөн болон бусад тусламж үзүүлж байгаа ч энэ нь хаанаа ч хүрэхгүй. Тиймээс тус аймгийн ЗДТГ-ынхан албан ёсны хандивын данс нээж, монголын нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас гэр оронгүй болсон иргэдэд тусламж үзүүлэхийг хүсч байгаа билээ. Түүнчлэн БНТУРК , КУВЕЙТ, ЭНЭТХЭГ, ЯПОН зэрэг улсуудаас болон Дэлхийн банк, Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар гэх мэт тусламжийн байгууллагуудаас мөн тусламж хүсчээ. Дайны хажуугаар дажин гэгчээр Баян-Өлгий аймагт тулгарсан энэхүү гамшгийг далимдуулж хувь хүмүүс тухайн аймгийн иргэдэд туслах нэрийдлээр данс нээн, мөнгө залилж байгаа хэрэг гарч байгааг аймгийн ЗДТГ-ынхан хэлж байна. 

Баян-Өлгийчүүдэд туслахыг хүссэн хэн бүхэн Хаан болон Төрийн банкинд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар гэсэн дансанд хандиваа илгээх боломжтой юм. Иргэдийг нэр, хаяг нь хувийн чанартай дансанд хандив хийж хохирохгүй байхыг анхааруулж байна. 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?