НЭГ ГУДМАНД БАЙРЛАХ 23 БАЙШИНГИЙН 19 НЬ НУРЖЭЭ

2018-07-20  

 

Баян-Өлгий аймгийн 7 багийн нутаг дэвсгэр 626 га газар үерт автсан бөгөөд одоогоор гамшигт нэрвэгдсэн айл өрхийн 800 орчим иргэн түр хоргодох байранд байрлаж байна. Гамшгийн үеэр 530 гаруй өрх орон гэргүй болсон. Тухайлбал нэг гудманд байрлах 23 байшингийн 19-нь нурж унан, авах юмгүй болсон дүр зураг харагдаж байгаа билээ. 

Аймгийн хэмжээнд олон хүнийг байрлуулах байр хомс учир сургуулийн дотуур байр, МСҮТ-ийн байр зэрэг байруудад хуваан байршуулж байгаа аж. 

Гамшгийг цэвэрлэх иргэдийн аюулгүй байдлыг хангахаар 18 байгууллагын 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомтод яг одоо ажиллаж байна.  

Энэхүү гамшгийн үеэр тулгарч байгаа бас нэгэн асуудал нь ундны усны хомсдол юм. Их үерийн улмаас гүний худагруу бохир ус орж,  ус авах аргагүй болоод байгаа юм байна. 

Улсын нөөцөөс Баян-Өлгийд дараах зүйлсийг хандивлахаар болсноо Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд байгаа. Үүнд:

  • 5 ханатай гэр 80 ширхэг  
  • Бохирын машин
  • Ус зөөвөрлөх машин
  • Эмнэлгийн автомашин
  • Ковш зэрэг тусламжийг олгохоор болсон юм. 

​О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?