Б.ГАНГААМАА К2 ОРГИЛД ХӨЛ ТАВЬСАН АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛЛОО

2018-07-21  

Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр 7 дугаар сарын 21-ний 11:00 цагт гарсан талаар Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр, ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салхи шуурч байна. Удаан байж болохгүй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэжээ.

Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:одоо тэгээл эвдэрсэн замууд нөхөгдөөл, үхсэн хүмүүс амилаал, шүлхий өвчин арилаал үер буухаа болихуу. Наад ууланд чинь хэдэн мянган хүн гарсан юм байнлээшдээ. Нээх худлаа сүржигэндэг юм энэ мэт тэнэг хүмүүсийг дагаж байж 17 хүн үхсэн багадсан юм байхдаа. Тамирчид тэмцээнд яваад шагнал авхаараа улсаас ****ан мөнгө төгрөг байр авдаг. Тэгвэл шагнал авахгүй бол гарсан зардалыг төлүүлдэг болмоор юм. Байнга цалин, бэлтгэл хийх байр, халаалт ус цахилгаан тэгээл дарга цэвэрлэгч гээд бөөн ажилчидын цалин замын зардал гээд бөөн мөнгө гардаг. Дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж байгаа Америк Орос Хятад зэрэг улсууд бүх зүйлээрээ өрсөлддөг ****, хөгжил тэрнээс биш манай улс бол спортоор тэдэнтээ өрсөлдөх бол илүү. Тэд л өрсөлдөж байг бид бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хийх хэрэгтээ. 2018-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?