"АНДУУД СИТИ", "ДЭРЭН"-Д ХОЁР ДАХИА ХОЖИГДЛОО

2018-07-21  

“Мазала” үндэсний дээд лигийн 10-р тойргийн нээлтийн тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд “Дэрэн”, “Андууд сити” багуудын хооронд боллоо. “Андууд сити” улирлын эхний тоглолтод “Дэрэн”-д хожигдсоноос хойш найман тоглолт дараалан хожигдоогүй сайн үзүүлэлттэй байсан ч өнөөдөр Серби дасгалжуулагчийн багт дахин хожигдов.

Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол хоёр дугаар үеийн 53 дахь минутад Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос гоол оруулсан юм. Х.Цэнд-Аюуш багтаа маш хэрэгтэй байсан энэ гоолынхоо баярыг саяхан хорвоод бяцхан хүүхдэдээ зориуллаа. Харин тоглолтын эцсийн цэгийг 86 дахь минутад “Дэрэн” багийн зуны солилцоо наймааны цонхоор авсан Андрей Зорин тавьж, баг нь үндсэн цагт 2:0-ээр хожлоо.

Энэ тоглолтын шилдгээр эхний гоолын эзэн Х.Цэнд-Аюуш нэрлэгдсэн. Түүнээс гадна “Дэрэн” найм дараалан хожигдоогүй байсан “Андууд сити”-ыг буулган авч, есөн тоглолтод ердөө таван гоол алдаад байсан Такуми Томизавагийн хаалганд хоёр гоол оруулж чадлаа.

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?