АВАРГУУДЫН ЭЗГҮЙД СЭКИВАКЕ МИТАКЕУМИ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-07-23  

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё 15 өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд ёкозуна Хакухо М.Даваажаргал, Какурьюү М.Ананад, Кисенесато нар бэртлийн улмаас зодоглосонгүй. Аваргууд эзгүй Нагоя башёд "Дэваноуми" дэвжээний бөх  сэкиваке Митакеуми буюу Омичи Хисаши мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаагаа түрүүллээ. Тэрээр сүүлийн өдөр Ютакаямад өвдөг шороодсон ч 13 даваатайгаар түрүүлж байгаа юм.

Монгол бөхчүүдээс  секиваке Ичиножо А.Ичинноров  15 дахь өдрийн барилдаанд Эндог ошиташи мэхээр илүүрхэж тавиас дээш хувийн амжилтаа үзүүллээ.  Харин комсүби Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Точиозанд ялагдаж найман даваа долоон унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж байна.

Жюүрёо зиндаанд барууны гурваас босч барилдсан Таканохана дэвжээний бөх Такайонова А.Баасандорж тэмцээний сүүлийн өдөр Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатарт унасан ч нэмэлт барилдаанд Таканошог илүүрхэж 13 даваа 2 унаатайгаар түрүү бөхөөр тодорсон байна. Мөн санданмэ зиндаанд Кагамио Б.Нанжид  долоо  даваатайгаар түрүүлсэн түрүүлж  ирэх сарын тэмцээнд  макүшита зиндаанд дэвших болзлоо хангажээ.

 Ёкозуна Д.Дагвадоржийн төрсөн ах Сугаррагчаагийн хүү Хошорюү С.Бямбасүрэн макүшта зиндаанд дэвших болзлоо хангажээ.

Монгол бөхчүүдийн амжилт

Макүүчи зиндаа
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров 7:7
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8:6
Маэ З-8 Чиёошома Г.Мөнхсайхан 4:11
Маэ Б-10 Араваши Э.Дөлгөөн 5:10

Жүрёо зиндаа
Таканоива А.Баасандорж 13:2
 Дайшохо Ч.Шижирбаяр 8:7
Сэйро А.Өнөболд 6:9
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:7
Азүмарү С.Тодбилэг 6:8
Миторюү Б.Төрболд 8:7

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?