Б.БАДРАЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ

2018-07-24  

Тайванийн Тайпэй хотод сонирхогчдын сүмо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлж оролцсон олон улсын хэмжээний мастер Баасандоржийн Бадрал амжилттай барилдаж аваргын алтан медаль зүүжээ. Тэрээр алтан медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд сумо бөхийн эх орон Японы тамирчинг хөлд нь ороод даваа авсан юм. Б.Бадрал өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход хүрэл медаль хүртэж байжээ. Дэлхийн аварга маань сүмо бөхөөс гадна олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль зүүж байсан юм.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?