ШИНЭ ДЕЛИГИЙН ДЭВЖЭЭНЭЭС ДОЛООН МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

2018-07-25  

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн  аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Казахстан, Япон, БНСУ зэрэг 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм. 

Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэднээс Э.Дэлгэрмаа залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан болсон бол бусад нь тивээсээ анхны медалиа зүүжээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байр эзэлжээ.

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?