МАГНУС КОРТ НИЛЬСЕН АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

2018-07-25  

Тур де Франс олон өдрийн уралдааны 15 дахь гараа Францын баруун өмнөд нутагт 181.5 км-н уулын замд явагдлаа. Энэ гараанд “Астана” багийн Дани дугуйчин Магнус Корт Нильсен 4:25:52 секундын амжилтаар тэргүүн байрт шалгарчээ. Уралдааны дэд байрт “Бахрейн Мерида” багийн Испани дугуйчин И.Изаирре, гуравдугаарт “Трек-Сегафредо” багийн шилдэг дугуйчин Б.Моллема оржээ. Дани дугуйчин М.Нильсен тус гараанд түрүүлснээр тамирчны анх удаагаа Тур де Франс уралдаанд ялагч болж байна. 2012 оноос мэргэжлийн карьераа эхлүүлж байсан Дани залуу М.Нильсен өмнө нь Гранд тур ангиллын уралдаануудаас Вуэльта Испаниа уралдаанд 2016 онд хоёр гарааны ялагч болж байсан юм. Өнөөдөр Тур де Франс уралдаан завсарлаж байгаа бөгөөд уралдааны 16 дахь гараа уулын замд болно. Нийт 21 гараа зохиогдохоос одоогоор15 гараа явагдаад байна. Уралдааныг нийлбэр дүнгээр “Тим Скай” багийн Их Британи дугуйчин Ж.Томас 62 цаг 49 мин 47 секундын амжилтаар тэргүүлж шар цамцыг эзэмшиж байгаа. Түүний араас К.Фрүүм 1 мин 39 сек, Т.Дюмулин 1 мин 50 сек-н алдагдалтай бичигдэж байна.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?