Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусийг үнэгүй оношилж, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлон зөвлөгөө өгнө. Дэлхийн гепатитийн өдрийн тохиолдуулан ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 12:30-17:30 цагийн хооронд иргэд та бүхэн очиж эрүүл мэндийн үйлчилгээ авч болно.
Манай улс элэгний өвчлөл өндөртэй, элэгний хорт хавдраар нас барсан хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэх болсон. Тиймээс иргэдэд энэ талаарх мэдлэг мэдээллийг өгөх, урьдчилан сэргийлэх үүднээс зорилтот үйл ажиллагааг олон зохион байгуулж байна.